ТҮЦ шатаж, нэг хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

ТҮЦ шатаж, нэг хүн амиа алджээ

Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд автобусны буудлын дэргэдэх ТҮЦ шатаж, Аврах, гал унтраах 10 дугаар анги галыг унтраажээ.

Уг галд 31 настай эмэгтэй угаартаж нас барсныг дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Мөн Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, Яармагийн замд автомашин хоорондоо мөргөлдөж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагын дагуу Шуурхай бүлэг 105-ын баг ажиллаж, “Prucc” загварын суудлын автомашин “JD” загварын суудлын автомашинтай мөргөлдөж 19-30 насны дөрвөн хүн хүнд, 25 настай эрэгтэй хөнгөн гэмтсэн байсныг гаргаж эмнэлгийн анхны тусламж үзүүлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж