
Уг галд 31 настай эмэгтэй угаартаж нас барсныг дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Мөн Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, Яармагийн замд автомашин хоорондоо мөргөлдөж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагын дагуу Шуурхай бүлэг 105-ын баг ажиллаж, “Prucc” загварын суудлын автомашин “JD” загварын суудлын автомашинтай мөргөлдөж 19-30 насны дөрвөн хүн хүнд, 25 настай эрэгтэй хөнгөн гэмтсэн байсныг гаргаж эмнэлгийн анхны тусламж үзүүлжээ.