Сумын заануудын барилдаан болно

Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

Сумын заануудын барилдаан болно

Нийслэлийн алслагдсан Багануур дүүргийн үндэсний бөхийн холбоо, “Нүүрэнтэйн хүчтэн” дэвжээнээс хамтран сумын заануудын чуулган барилдааныг сар бүр зохион байгуулдаг билээ. Сар бүрийн эхний бямба гаригт болдог тус барилдаан өнгөрсөн сарын 5-нд болсон бол энэ сарын ирэх бямба гаригт буюу арванхоёрдугаар сарын 3-нд болох ажээ.

Өнгөрсөн сарын барилдааны тэргүүн байрт Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат, “Дүнжингарав” дэвжээний бөх, сумын заан Г.Ганжад шалгарсан бол хоёрдугаар байрт Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат, “Хилчин” спорт хорооны бөх, сумын заан н.Энхсайхан, гуравдугаар байрт Увс аймгийн Тэс сумын харьяат, “Алдартан” дэвжээний бөх, сумын заан н.Бямбажав нар шалгарчээ.

Эх сурвалж: www.undesniibukh.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж