Хиллари Клинтон Бирмд айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

Хиллари Клинтон Бирмд айлчилж байна

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Бирмд хйих хоёр өдрийн түүхэн айлчлалаа өчигдөр эхлүүлжээ. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд АНУ-ын өндөр албан тушаалт дипломат тус улсад анх удаа айлчилж байгаа нь энэ юм. Хиллари Клинтон Бирмд айлчилсан өдөр ардчилалыг дэмжигч, 1991 оны Нобелийн энх тайвны шагналт  Аунг Сан Суу Ки Вашингтоны гадаад харилцааны консулд видео илтгэл тавьсан юм. Мэдэгдэлдээ тэрбээр "Төрийн нарийн бичгийн даргын айлчлал хоёр орны харилцааг хөгжүүлэхэд шинэ гарц олно гэдэгт итгэлтэй байна. Айлчлалын үеэр Хиллари Клинтон Бирмд чухал асуудлыг хэлэлцэж, цаашид улс төрийн шинэчлэл явуулахыг ойлгож дэмжинэ гэж бодож байна” гэжээ. Хиллари Клинтон Бирмийн ардчилалын төлөө тэмцэгч Аунг Сан Суу Китэй зоог барихаар төлөвлөсөн гэнэ. Тэд өмнө нь утсаар харилцаж байсан ч биечлэн уулзаж байгаагүй юм. Хиллари Клинтоны Азийн улс дахь хоёр өдрийн түүхэн айлчлал Барак Обамагийн Засаг захиргаа бусад үндэстнүүдтэй шинэ харилцаа тогтоож, улс төрийн бодлогоо өөрчлөхийн дохио гэж ажиглагчид үзэж байгаа юм. 1962 оноос хойш цэргийнхэний эрх мэдэлд байсан Бирм өнгөрсөн гуравдугаар сард бүх нийтийн сонгуулиар Ерөнхийлөгчөө сонгосон юм. Шинэ Засгийн газар улс төрийн хэдэн зуун хоригдлыг шоронгоос сулласны дотор Аунг Сан Суу Ки байжээ. Тэрбээр Бирмд ардчиллыг тогтоохын төлөө тэмцсэнийхээ төлөө сүүлийн хорь гаруй жил шоронд хоригдсон юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж