Эфелийн цамхаг “ногоорно”

Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

Эфелийн цамхаг “ногоорно”

Дэлхийн гайхамшгуудын нэг Парисын Эфелийн цамхагийг хувиргаж өөрчлөх төслийг боловсруулж байна. Органик, ногоон архитектураар дагнан үйл ажиллагаа явуулдаг “Жинжир” хэмээх Францын компани 324 метрийн өндөртэй уг байгууламжийг өвс, ургамлаар бүрэх санал дэвшүүлжээ. Хоёр жилийн судалгаа, тооцооны үндсэн дээр энэ төслийг хэрэгжүүлэхэд 98.8 сая ам.доллар, 378 т өвс, ургамал хэрэгтэй хэмээн мэдэгдэв.


Одоогоор тэд цамхаг дээрх хэмжээний ургамлыг дааж чадах эсэхийг шалгахаар жижигрүүлсэн хувилбар дээр туршилт хийж байна. Цамхагийг бүрэх ургамлыг тэд тусгайлан тарих бөгөөд туршилт амжилттай болбол энэ сараас дараа оны зургадугаар сар хүртэл ургуулаад 2013 оноос цамхагийг бүрж эхэлнэ. Тусгай аргаар тарьсан ургамал 2016 он хүртэл сайхан ногоон хэвээрээ амьд байх аж.


Эх сурвалж: http://news.yahoo.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж