Э.Валетта: Сайхан харагдана гэдэг өшөө авалт

Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

Э.Валетта: Сайхан харагдана гэдэг өшөө авалт

Америкийн телевизийн од Эмбер Валлетта саяхан Нью Йорк хотод рекламанд зураг авахуулахдаа сайхан харагдана гэдэг жинхэнэ өшөө авалт гэж ярьсан гэнэ. Өдгөө 37 настай жүжигчин загвар өмсөгч бүсгүй “Өшөө авалт” кинонд дур булаам хэрнээ маш аюултай бүсгүйн дүрийг бүтээсэн билээ. 15 настайгаасаа л загвар өмссөн Амбер “Louis Vuitton”, “Calvin Klein”, “Versace” зэрэг брэндийн нүүр царай болсон юм. Америкийн ABC телевизийн цуврал “Өшөө авалт” кинонд Эмбер нууц амраг бүсгүйн дүрд тоглодог. Александр Дюмагийн “Монте Кристо гүн” зохиолоос сэдэвлэн бүтээсэн орчин үеийн уг цуврал кинонд Амберын эртний найз жүжигчин Мадлен Стоу гол дүрийг бүтээжээ. Эмбер Валетта Олимпийн аварга воллейболч Чип МакКотой гэрлэсэн бөгөөд тэд арван настай хүүтэй юм байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж