
Энэ талаараа хийлч О.Байгаль “Миний хувьд 18 дахь жилдээ хийл тоглож байна. Би тоглолтоороо дэлхийн сонгодог зохиолуудыг тоглохоор бэлтгэж байна. Нөгөө талаас мэргэжлийн уран бүтээлчийн хувьд хөгжлийн том алхам байх болов уу” хэмээн тайлбарласан. Хийлч О.Байгаль нь Хөгжим бүжгийн коллеж, СУИС-ийг гоцлол хөгжимчин, хийлч мэргэжлээр төгсч, СЭЗДС-д “Сонгодог урлагийн менежментийг боловсронгуй болгох нь” сэдвээр бизнесын удирдлагын магистрын зэрэг хамгаалсан авьяаслаг бүсгүй юм.
М.Урин