Цагдаагийн кабон систем ашиглалтанд орлоо

Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

Цагдаагийн кабон систем ашиглалтанд орлоо

Япон улсын цагдаагийн газрын туршлагаар анх нэвтрүүлж эхэлсэн “Кобан” системийг орон нутагт үе шаттайгаар нэвтрүүлэх үйл явц шат дараатайгаар хэрэгжиж байна. Дархан-Уул аймгийн Орхон, Хонгор сум болон Дархан сумын Мангиртын хэсэгт эл постыг байгууллаа. Хууль зүй дотоод хэргийн яамнаас 54 сая төгрөг, орон нутгийн төсвөөс 60 сая төгрөгийг хамтран шийдвэрлэж, багийн төв, кабон системийг байгуулсан юм. Харин барилгын ажлыг Дархан-Уул аймагт байрлах ШШГЕГ-ын харъяа Хорих 435-р анги гүйцэтгэсэн байна. Нийтдээ 114 сая төгрөгний өртгөөр зургаа, долдугаар багийн төв, цагдаагийн кабон систем ашиглалтанд орж байна. Хэсгийн байцаагч цагдаа нар ажил үүргээ гүйцэтгэхийн хамт дээд давхартаа амьдрах нөхцлийг бүрдүүлж өгчээ. Гурван алба хаагчийн байрыг хоёрдугаар давхарт шийдвэрлэж өгснөөс гадна албаны машины гарааштай аж. Ингэснээр хоногийн 24 цагийн аль ч үед цагдаагийн байгууллагын үйлчилгээг иргэд түргэн шуурхай хүлээн авах  боломжтой болжээ.

У.Гэгээ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж