Монголын жиу-жицу бөхийн холбооноос “Wind Optical” компани, БТДС-тай хамтран жиу-жицу бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Дэлхийн тавцанд тогтмол өндөр амжилт үзүүлж буй Монголын тамирчдын барилдааны хариуцлага, ур чадварыг өндөржүүлэх, тэмцээний шинэлэг хэлбэрийг дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулж буй УАШТ энэ сарын 13-15-нд Буянт-Ухаа дахь Спортын шинэ ордонд болох ажээ. Тэмцээн эрэгтэйчүүдийн 62, 68, 75, 82, -90 ба +90 кг, эмэгтэйчүүдийн 56, 64, -70, +70 кг-ын жинд аваргуудыг тодруулахаас гадна өсвөрийн эрэгтэйчүүдийн 13, эмэгтэй долоон жинд улсын аварга тамирчдыг тодруулна. Энэхүү тэмцээнээс 2012 онд АНУ-д болох өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ДАШТ, мөн Японд болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах ажээ.
С.Цэлмэг