Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

Орчин үеийн соёлд ямар нэгэн од хэрхэн дуулж, хуурдах чухал биш хамгийн гол нь имиж гэж ярьдаг юм билээ. Дуурийн дуучин 31 настай Кэтрин Женкинс үүнийг тийм биш гэдгийн өнгөрсөн долоо хоногт харууллаа. Тэрээр хиймэл үс зүүж, ердийн хувцастайгаар Лондоны метронд дуулжээ. ES Magazine сэтгүүл энэ туршилтыг хийлгэсэн байв. “Лестер-сквер” станцад тэрээр 45 минутын турш дуулсан учраас “нууц”  байдлаа алдсан гэнэ. Хүмүүс эхлээд түүний гайхалтай хоолойнд уяран эргэн эргэн ирээд сонсож байлаа.

Гудамжны дуучид шиг түүний өмнө мөнгө цуглуулах бүрх малгай байв. Цугларсан мөнгийг дуучин бүсгүй буяны үйлст зориулах гэсэн байв. Гэтэл олигтой мөнгө цугларч чадаагүй бөгөөд тэрээр дөнгөж 16 фунт буюу 25 ам.долларын хэмжээний мөнгөний “ажил” хийсэн байна. Харьцуулахад түүний албан ёсны тоглолтын тасалбар нь 100 фунт байдаг гэнэ.

Байцаагч түшмэл

Сүүлийн 20 жилийн дотор Европын холбооноос гадуур диплом авсан эмч нарыг нэг бүрчлэн шалгах ажил Финляндад эхэлжээ. Хуучин Зөвлөлтийн дипломтай эмч нар гол сэжигтнүүд нь болж байна. Тус орны Эрүүл мэнд, нийгмийн хангамжийн сайд Паула Рисикко Орост ажлын айлчлалт хийх явцдаа хуурамч дипломын асуудлыг хөндөн ярих гэнэ. Хэд хэдэн тийм эмч нар Финляндаас илэрсэн байна. Тухайлбал, Тампере хотын Их сургуулийн эмнэлэгийн эмч дипломоо Санкт-Петербургийн Хүүхдийн эмнэлгийн академийн дипломтой гэж байсан нь хуурамч байжээ. Кайванто хотноо эмнэлгийн асрагч байсан хүнээс хуурамч диплом илрүүлсэн байна. Мэргэжлийн дадлага туршлагагүй байсан нь сэжиг төрүүлсэн бөгөөд түүнийг баривчлан саатуулжээ.

Финляндад Европын холбооноос гадна эмчийн мэргэжилд суралцсан 3500 хүн ажилладаг байна. Тэдний ихэнх нь Орос ба хуучин Зөвлөлтийн дээд сургууль төгсөгчид гэнэ. Сайдын шалгал­тын хар жагсаалтад одоогоор 600 орчим хүн багтаад байгаа гэнэ.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж