Өнгөрч
буй онд дэлхийн хэвлэл мэдээлийн дуранд төдийлөн өртөөгүй ч ирэх жилд
гол сэдэв болох магадлал өндөр үйл явдал ба хандлагуудыг та бүхэнд
АНУ-ын “Foreign Policy” сэтгүүл танилцуулж байна. Тэмээ устаж байгаа,
Ази цэрэгжиж, бараг бүх Төв Америкийг эзэлсэн Мексикийн хар тамхины дайн
энэ бүгд тэр үйл явдлуудын цөөхөн хэсэг нь.
Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчид нэр дэвших санаатай хүмүүсийн өрсөлдөөн ширүүсэн хэн нь Америк-Мексикийн хил дээр бусдаасаа илүүтэйгээр журам тогтоож чадах вэ гэсэн маргаан одоогоор үргэлжилж байна. Мөн улс орон нь хууль бус цагаачдад тусламж үзүүлж байна гэсэн шүүмжлэл ширүүслээ. Ийм маргаан өрнөж байх зуур Цагаан ордон бүртгэлгүй цагаачдын эсрэг хатуухан кампанийг чимээгүй явуулж байна. Ерөнхийлөгч Барак Обама цагаачлалын асуудлаар бүх талын шинэчлэл явуулахаар амласан ч албадан нутаг буцаах цар хүрээ өнөөдөр дээд цэгтээ хүрээд байна.
Америкчууд 2010 оны санхүүгийн жилд 392 мянган бүртэлгүй цагаачдыг нутгаасаа албадан гаргажээ. Харин энэ жил 400 мянган хүн албадан гаргасан. Өнгөрсөн аравдугаар сарын байдлаар Обамагийн засаг захиргаа эрх барьснаасаа хойш Америкаас 1,2 сая хүнийг албадан гаргаад байна. Жорж Бушийн найман жилд нийт 1,5 сая орчим бүртгэлгүй цагаачийг хөөж байсан. Засаг захиргаа нь хууль бус цагаачдад ажил олгогч нартай хатуу тооцоо хийж байна. Обамагийн эрх барьсан анхны жилд Бушийн эрх барьсан хоёр дахь хугацааны сүүлийн жилээс хоёр дахин их хэмжээний мөрдөн байцаалт шалгалтыг хууль бус цагаачдад ажил олгосон компаниуудад явуулсан байна.
Өнгөрсөн наймдугаар сард латин америкчуудын байгууллагын шахалт шаардлагаар албадан гаргахдаа дүгнэлт, судалгаа гаргах шинэ журмыг засаг захиргаа баталсан байна. Нийгмийн аюулгүй байдалд хор хөнөөлгүй, хууль дүрмийг ноцтойгоор зөрчөөгүй хүмүүсийн хэргийг хойшлуулан авч үзэхээр болсон байна. Уул нь тийм хүмүүс албадан гаргачдын 50 хувийг эзэлдэг байсан тухай Дотоодын аюулгүй байдлын сайд Жанет Наполитано (Janet Napolitano.) мэдэгдсэн. Гэхдээ шинэ журмаар ч цагаачдын албаны түшмэдүүд ял өгөх хангалттай эрх мэдэлтэй байна. Обамагийн стратеги нь Цагаачлалын хуулийг шинэчлэхийн өмнө түүний баруун жигүүрийг бэхжүүлэх гэсэн хэрэг байж болох юм. “Ухаалаг, шийдэмгий, эрх зүйг яамны зүгээс хэрэглэх нь америкчуудын аюулгүй байдлыг хангахад тус дэм болох бөгөөд АНУ-д цагаачлан гарах эрх зүйн хэм хэмжээг бэхжүүлнэ. Мөн хууль ёсны арилжааны үйлдлийг хамгаалан илүү өргөн шинэчлэл явуулах суурийг тавьж өгөх юм” хэмээн Наполитано мэдэгдсэн байна. Цагаачлалын хууль Конгрессаар дамжих зам урт учраас одоо бялууг нь биш ташуурыг нь илүүтэй хэрэглэх бололтой.
Үргэлжлэл дараагийн дугаарт