Аварга том “цэцгэн цэнгэлдэх” Хятадад цэцэглэж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

Аварга том “цэцгэн цэнгэлдэх” Хятадад цэцэглэж байна

БНХАУ-ын Ханжоу хотын Баруун нуурын хөвөөнд олимпийн цэнгэлдэхийн хэмжээтэй үзэсгэлэнтэй, өвөрмөц содон зохиомжтой, ирээдүйн Хятадын хамгийн том спорт парк баригдаж байна. Дэлхийд алдартай архитектурын NBBJ групп болон Хятадын CCDI корпорацийн хамтран ажиллаж буй 400 мянган метр.кв талбайтай Ханжоу хотын спорт хүрээлэнгийн барилгын ажил өнгөрсөн арванхоёрдугаар сард эхэлсэн бөгөөд 2013 онд ашиглалтад орох ажээ. Орчин цагийн их хотын өнгө төрхөд тохирох энэхүү байгууламж нь асар том спорт хүрээлэн байхаас гадна нээлттэй талбай, явган хүний зам талбай, теннисний талбай, дэлгүүр, худалдааны төвүүд, тоглоомын талбай болон экстрим спортод зориулсан тусгай талбайтай байх юм. 

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж