Бүрэн тавилгатай байр, саятантай ”Хаслотто” аян эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

Бүрэн тавилгатай байр, саятантай ”Хаслотто” аян эхэллээ

Дуслыг хураавал далай болно гэж мэргэн үг бий. Хүн бүр өдөр бүр мөнгө хуримтлуулна гэдэг ирээдүйд өөртөө болон амьдралдаа том хөрөнгө оруулалт хийж байгаагийнх. Тэгвэл  танд байртай болоод мөн саятан болох боломжтой  мөнгөн хуримтлалыг ХАС банк бүхэнд санал болгож байна. Монгол Улсад банкны салбар үүсч хөгжсөн цагаас эхлэн үйл ажиллагаагаа явуулж Монголын шилдэг дөрөвдэх том банкны нэг болж чадсан ХАС банк Монголд анх удаа хамгийн өндөр шагналын сантай хуримтлалын үйлчилгээ болох “ХасЛотто” аяныг албан ёсоор нээлээ. Нээлтийн арга хэмжээнд Хасбанкны олон жилийн найдвартай түншүүдээс гадна харилцагчид оролцсон юм. 


Банк бүр ийм үйлчилгээтэй шүү дээ гэж та бодож байж болох юм. Харин ХАС банкны хуримтлал үүсгэх “ХасЛотто” аяны хүрээнд зургаан хүн иж бүрэн тавилагатай байр, 120 хүн сая төгрөгийн эзэн болж, 20 хүн гадаадад аялах эрхийн бичгээр шагнуулах юм байна. Өдгөө 10 жилийнхээ ойтой золгож байгаа тус банк харилцагчдаа төдийгүй Монголын бүх иргэд хуримтлалтай болох боломжийг нээж өгч байгаагаараа энэ аян онцлог юм байна.  Ирээдүйдээ санаа тавьдаг, иргэн бүрийг хуримтлалтай болгох зорилгийн хүрээнд нэг жилийн хугацаанд аянаа явуулж, нийт 4000 гаруй хадгаламж эзэмшигчээ азтанаар зарлах болно. Хасбанкны гүйцэтгэх захирал Д.Бат-Очир хэлэхдээ “10 жилийнхээ ойг угтаж бид энэхүү аяныг зарлаж байгаа. Бид зөвхөн харилцагчдаа хуримтлалтай болгохоос гадна манай улсын хүн бүр хуримтлалтай болоосой гэж хүсч байгаа. Хэрэв хуримтлалтай болж чадвал ирээдүйд гарах санхүүгийн эрсдэлээс бид хамгаалж чадна. Тиймээс бид бүх иргэдийг уриалж байна” гэлээ. Хүн бүр хуримтлалтай болж болно. Харин 2012 оны азтай, одтой харилцагч Хасбанкны харилцагч байх болно гэдгийг ч тэрээр онцолж байлаа. 


“ХасЛотто” хадгаламжийн аян 4000 хадгаламж эзэмшигчээ бэлгийн картаар урамшуулж, 120 харилцагчаа саятан болгохоос гадна, супер тохирол болох үзэсгэлэнт далайн эрэг дээр амрах эрхийн бичиг 20 хүнд гардуулах аж. Сугалааны азтануудыг сар бүр шалгаруулах гэнэ. Сугалаат урамшууллын түүхэнд анх удаа буюу гайхамшиг болж буй бүрэн тавилгатай зургаан байрны азтанууд Монголын тэмдэглэлт баяруудаар тодорч бүрэн тавилгатай шинэ байрныхаа түлхүүрийг гардан авна. Энэ аянд нэгдэхийн тулд хуучин хадгаламж эзэмшигч болон шинээр хадгаламж нээлгэсэн харилцагч бүр сард хамгийн багадаа 100 мянган төгрөг нэмэхэд л азтан болох боломжтой.


Мөн “ХасЛото” аяны нээлтэд олон жил итгэлтэй түншилсэн харилцагч нартаа бэлгийн карт болон сугалааны эрх гардуулсан юм. Долоон жилийн хугацаанд зөв банкаар үйлчлүүлсэн харилцагчД.Баярмаа “Олон жил Хасбанкаар үйлчлүүлж байгаадаа баяртай байдаг. Гэхдээ өнөөдөр надад сугалаанд оролцох эрх гардуулж байгаад их баярлаж байна. Хамгийн гол нь хуримтлал бий болгосноор хүмүүст санхүүгийн хямралд орохгүй, тэгээд бас мөнгөө өсгөөд авчихна. Дээрээс нь азтан болно. Тэгэхээр энэ бол сайхан боломж. Долоон жилийн турш надад найдвартай үйлчилсэн энэ банкнийханд баярлалаа гэдгээ уламжлая” гэж байсан юм.


“20 шарын минь хоёрхон хулгана идчихлээ” гэж  харамсч суудаг өвгөний тухай “Хүргэн хүү” хэмээх кинон дээр гардгийг та санаж байгаа байлгүй. Дээхэн үед бол бид мөнгө авдрандаа хадгалдаг байсан. Харин банкны үйлчилгээ нэвтэрч эхэлснээс хойш айл өрх бүр бэлэн мөнгөө гэртээ хадгалахаасаа илүү банкинд хадгалуулж мөнгөө өсгөдөг болсон. Мөнгөө өсгөөд азтан болох боломжийг олгож буй Хасбанкны аянд та ч гэсэн нэгдэж болно. Аз нь хадгаламжиндаа багтсан азтан та ч байж болно. 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж