Өнгөрч
буй онд дэлхийн хэвлэл мэдээлийн дуранд төдийлөн өртөөгүй ч ирэх жилд
гол сэдэв болох магадлал өндөр үйл явдал ба хандлагуудыг та бүхэнд
АНУ-ын “Foreign Policy” сэтгүүл танилцуулж байна. Тэмээ устаж байгаа,
Ази цэрэгжиж, бараг бүх Төв Америкийг эзэлсэн Мексикийн хар тамхины дайн
энэ бүгд тэр үйл явдлуудын цөөхөн хэсэг нь.
Нийт Европын валютаас татгалзан хуучин үндэсний валют нь байсан сайхан драхма, лираа илүүд үзээд солихоос буцахгүй грекчууд, италичуудын талаар одоо бүгд л ярих болсон байна. 10 насны ойгоо тэмдэглэсэн еврогийн хувьд хамгийн түгшүүртэй байдал нь энэ бүсэд нэгдэх олон жилийн эрмэлзэлтэй байгаа Зүүн Европын орнуудад эргэлзээ төрүүлээд байгаа юм.
Нэгдүгээр сарын 1-нд Эстони энэ валютыг бүсэд нэгдсэн 17 дахь орон болов. Одоо түүнд хань болох орнууд үгүй болжээ. Польш евро бүсэд 2012 онд орох ёстой байснаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулав. “Валютын холбоогоо Европын талын байр сууринд тулгуурлавал 10 жилийн дараа бидэнд асуудал гарч ирэх магадлалтай” хэмээн cnbc.com сайтад Польшийн судлаач Ян Филип Станилко (Jan Filip Staniłko.) бичсэн байв. Дөрөвдүгээр сард Болгарын барууны чиглэлийн Засгийн газар евро бүсэд 2013 онд нэгдэх төлөвлөгөөнөөсөө татгалзан нямбай бэлтгэх хэрэгтэй хэмээн тайлбарласан байна. Румыны ерөнхийлөгч ч евро бүсэд нэгдэхээ “нэг, хоёр жилээр” хойшлуулна гэж мэдэгджээ. Латви, Литва хоёр Эстоний араас ороход бэлэн гэж байснаа одоо элсэх хугацаа бодит биш гэж хэлэх болов. Литвагийн Төв банкны тэргүүн “Европын холбоонд элссэн нь “ор эсвэл үх” гэсэн зарчмаар евро мөнгөнд орно гэсэн үг биш” хэмээн мэдэгдсэн байв. Дөнгөж хоёр жилийн өмнө евро бүсэд нэгдэх нь Зүүн Европын орнуудын хувьд өрийн асуудал ба зовиураа арилгах гол шийдвэр гээд л ам уралдан магтаж байв. Олон улсын валютын сангийн нийтэд ил болсон илтгэлд “еврожуулах нь” өрийн асуудлыг шийдэх ач тустай, “тодорхойгүй байдлыг зайлуулж, итгэлийг бүрдүүлнэ” гээд уг асуудлыг хурдасгах зөвлөмж өгсөн байлаа.
Одоо бол эдгээр орнууд валютын холбооны өмссөн евро гэх номхруулах “цамц”-аар гоёхыг Европын эдийн засаг сэргэж ядаж буй үеэр яарахгүй байна. АНУ-ын Батлан хамгаалахын сайд асан Дональд Рамсфелдын (Donald Rumsfeld) нэгэн удаа “шинэ Европ” хэмээн нэрлэсэн европ интеграци хийхээр хэтэрхий хэмээр яарсан орнуудын санаа сэтгэлийн өөрчлөлт гэнэтийн болж байна. Европын холбоонд гишүүн болох нь өнөөдөр өмнөх шигээ хүсэхээр зүйл биш болжээ.