Энэтхэгийн цэргийн хүчин чадлын өсөлт

Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн цэргийн хүчин чадлын өсөлт

2011 онд анзаараагүй үлдээсэн түүх


(“Foreign Policy”, АНУ, Жошуа Китинг (JOSHUA E. KEATING))

Өнгөрч буй онд дэлхийн хэвлэл мэдээлийн дуранд төдийлөн өртөөгүй ч ирэх жилд гол сэдэв болох магадлал өндөр үйл явдал ба хандлагуудыг та бүхэнд АНУ-ын “Foreign Policy” сэтгүүл танилцуулж байна. Тэмээ устаж байгаа, Ази цэрэгжиж, бараг бүх Төв Америкийг эзэлсэн Мексикийн хар тамхины дайн энэ бүгд тэр үйл явдлуудын цөөхөн хэсэг нь.

 

Энэтхэгийн цэргийн хүчин чадлын өсөлт

 
Хятадын нисэх онгоц тээгч туршилтын хөвөлт хийсэн нь дэлхийн хэвлэл мэдээлийн гол дуулианы нэг болсон билээ. Энэ нь үнэн хэрэгтээ бол Горбачевын эриний Зөвлөлтийн байлдааны хөлөг онгоцыг хятадууд оросуудаас дөнгөж 20 сая  ам.доллараар худалдан аваад тоноглосон онгоц юм. Гэхдээ л энэ нь Зүүн Өмнөд Азид Хятадын цэргийн амбици хүчирхэгжиж байгаагийн дохио боллоо. Гэтэл Хятад цэргийн техник, технологид ихээхэн хөрөнгө зарж байгаа цорын ганц Азийн аварга нь биш. Энэтхэг хойд хөрштэйгээ зуузай холбон алхаж байгаагаас гадна зарим талаараа түүнээс давуу яваа. Энэ баримт нь анзаарагдалгүй өнгөрсөн ч даяарчлалын амбицитай бэхжин өсч байгаа шинэ гүрнүүдийн бүс нутгийн тэмцэлд улам улмаар идэвхтэй оролцож, бүс нутаг цэрэгжиж буйн гэрч болж байна.

Энэтхэг өнөөдөр дэлхийд зэвсгийн томоохон импортлогчдыннэг болсныг дэлхийн зэвсгийн наймааг хянадаг Стокгольмын энх тайвны асуудлыг судлах олон улсын институтын (SIPRI) 2011 оны илтгэлд тэмдэглэсэн байв. Дэлхийн хэмжээнд, 2006-2011 онд гадаадаас гол төлөв Оросоос  худалдан авсан зэр зэвсгийн хэмжээгээрээ Энэтхэгийн хувь нь ес болсон байна. Вашингтоны Стратегийн олон улсын судалгааны төвийн (Center for Strategic and International Studies) дүгнэлтээр 2015 он гэхэд Энэтхэг өөрийн цэргийн шинэчлэлийн хөтөлбөртөө ойролцоогоор 80 тэрбум ам.доллар зарцуулсан байх ажээ.

Тухайлбал, Энэтхэг өрсөлдөөний хамгийн чухал салбаруудын нэг болсон тэнгисийн цэргийн хүчээ зузаатгахад ихээхэн хүчин чармайлт гаргаж байна. Ирж буй 20 жилийн дотор эсминец, атомын шумбагч зэргийг оруулсан 103 шинэ хөлөг онгоцтой болохын тулд 45 тэрбум ам.доллар зарцуулахаар Дели төлөвлөөд байна. Харьцуулбал, энэ салбарт Хятад 25 тэрбум ам.доллар зарцуулах бөгөөд түүгээр 135 байлдааны хөлөг онгоц авах гэнэ. Хоёр орны энэ мэдээг AMI International компани дүн шинжилгээндээ гаргасан ажээ.

Пакистантай хурцатмал байдалтай, Кашмирийн салан тусгаарлагч партизануудын болон маоист босогчдын үргэлжлүүлж байгаа үйл ажиллагаа зэргээс үүдэн Энэтхэгийн цэргийн удирдагч нарыг Хятадтай үүсч болох дайны ажиллагаа түгшээж, тэднийг тэнгисийн цэргийн хүчнээ бэхжүүлэхэд ихээхэн анхаарах болгожээ. Одоогоор Энэтхэгийн цэргийн амбици нь Хятадын эрмэлзлэлээс багаар АНУ-ыг түгшээж буй. Батлан хамгаалахын асуудлаар дөрвөн жилд нэг удаа гардаг Пентагоны 2010 оны Defense Review илтгэлд дэлхийн хэмжээний Энэтхэгийн нөлөө үүний дотор Энэтхэгийн далай дахь нөлөөний талаар тааламжтайгаар дурьдсан байлаа. Гэхдээ хэд хэдэн түгшүүрийн шинж тэмдэг нь өсөн дээдэлж байгаа хоёрт бүс нутгийн багтаамж хүрэлцээгүй гэрчилж байна.

Наймдугаар сард үл танигдах хятад цэргийн хөлөг Вьетнамын эрэг хавьд Энэтхэгийн десантын хөлөг онгоцонд дөхөн очоод Хятадын усанд энэтхэгчүүд яагаад орж ирснийг шахан шаардсан хариу нэхжээ. Хөлөг онгоцнууд Вьетнамын өөрийн гэдэг газар нутгийн маргаантай Өмнөд Хятадын тэнгисийн хэсэгт уулзалджээ.  Азаар хэрэг явдал тэгсхийгээд өнгөрсөн юм. Гурван орон албан ёсны хэмжээнд хэд хэдэн эрс мэдэгдэл шидэлцлээ. Гэхдээ тэр нь Азийн далай, тэнгийн орон зай илүү ихээр цэрэгжиж байгаагийн гэрч болов.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж