Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна

2011 оны 12 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангайн уулархаг нутаг болон Говийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 18-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн, уулархаг нутаг, Орхон, Ерөө, Туул Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 12-17 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 0-5 градус хүйтэн, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.    

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 12-14 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт : 22 градус  хүйтэн, харьцангуй чийг 81 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.        
    
    

 2011 оны 12-р сарын 02-ноос 12-р сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

3-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 4-нд нутгийн зүүн хагаст, 5-нд баруун болон зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, томоохон голуудын хөндий, сав газруудаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч чангарна.

5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж