Ажил дээрээ хэрхэн зөв хооллох вэ?

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

Ажил дээрээ хэрхэн зөв хооллох вэ?

Ажил дээрх бүтээлч байдалд нөлөөлдөг  өөр нэг хүчин зүйл бол таны иддэг зүйл. Ажилдаа гарахаас өмнө тухайн өдрийн хоолондоо юу идэхээ сайн бодох хэрэгтэй. Гэхдээ ойрхныг нь бодож хямд, бэлэн хоолноос аль болох  татгалз. Ихэнх хүмүүс ой тогтоолт сайжруулж, энергийн түвшинг нэмэгдүүлэхэд анхаарахаас илүү жингээ хадагалахад  санаа зовж явдаг.
Танд хэрэгтэй зүйлс:
Идэж буй зүйлийнхээ сонголтод анхаар: Карбон, өөх тос бол таны дайсан биш. Тодорхой нэр төрлийн хоол хүнсээ хязгаарлах нь жингээ хадгалахад тустай ч тархины хэвийн үйл ажиллагаанд хортой.  
Дарсан хөнгөн зууш: Уураг тархиа сайн ажиллуулахын тулд та хэт их өлсөх хэрэггүй. Өл дарахын тулд хатаасан самар, шоколад зэрэг нь зүгээр. Эдгээр карбон, протейны нэгдэл нь цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулж, сэтгэл санааг өргөн энергийг эрчимжүүлнэ.
Сэтгэлийн тэнхээ:  Их хоол идэх нь тархин дахь энергийн хангамжыг бууруулж, нойр хүргэдэг. Захиалсан хоолныхоо хагасыг нь идэж бай.  

1. Хоолоо тохируулж ид.
1956 онд АНУ- ын ХААЯ –наас америкчуудын өдөр бүрийн хүнсний гол дөрвөн бүтээгдэхүүнийг томъёолсон юм. Үүнд мах, цагаан идээ,  будаа, мөн хүнсний ногоог нэрлэжээ. Гэвч өнөө цагт хүнсний технологичид өдөр тутмын хүнсний хэрэглээ өөрчлөгдсөн гэж ярьж байна. Үүнд протейн, карбогидрат/глюкоз болдог/өөх тос, эслэг ордог бөгөөд үүнийг үйлдвэрлэлийн аргаар гаргаж авдаг юм. Судлаачид өөх тос, протейн агуулсан мах хэрэглэж байх нь анхаарлаа сайн төвлөрүүлэхэд тустай гэж зөвлөдөг.
2. Карбоныг хайхрах хэрэггүй.
Карбоны хэрэглээг бууруулах нь  жингээ хадгалахад тустай ч уураг тархины хүчин чадлыг бууруулах аюултай. Карбон багатай эсвэл карбон агуулаагүй хоол хүнс ой тогтоолт болон сэтгэхүйд  сөргөөр нөлөөлдөг юм. 2008 онд сэтгэлзүйч Холли Тейлорын хийсэн судалгаа нь хоол хүнснээсээ карбоны хэмжээг шууд хасахад цусан дахь сахарын хэмжээ багассан ч  төдий хэмжээгээр ой тогтоолт эрс муудаж байгааг харуулсан байна. Мөн карбоныг дахин хэрэглэж эхлэхэд ой санамж хурдан сэргэж байжээ.
Уураг тархины эсүүд нь бие махбодийн бусад эсээс хоёр дахин илүү энерги шаардаж байдаг учир нь эдгээр эсүүд огт амардаггүйтэй холбоотой.Карбон ихтэй гоймон, талх, жимс, цагаан будаа зэрэг нь уураг тархины дуртай тэжээл болох глюкозыг бий болгодог байна.
Протейны багц
Мах, загас, цагаан идээ, өндөг, шош, самар зэргийг тогтмол хэрэглэж байх нь тархинд  хамгийн чухал тэжээл болдог бөгөөд нэг дор хэт их карбон, өөх тос, хэрэглэснээс хавьгүй дээр юм. Мах, загас, өндөгөнд агуулагддаг нейродамжуулагч болох серотонин биднийг эрч хүчтэй, анхааралтай, өөдрөг болгодог юм
Мөн протейны өндөр агууламжтай бүтээгдэхүүн ой тогтоолтыг сайжруулдаг байна. Сургуулийн хүүхдийн ой тогтоолт, анхаарлыг  сайжруулах зоилгоор мах, өндөг, сүү, далайн гаралтай хоол хүнс өгдөг нь агуулагддаг цайртай холбоотой аж.

4. Бага хэмжээгээр, тогтмол цагаар идэж бай.
Хэрэв та энерги, ажиллах чадвараа хадгалахыг хүсч байвал өдөрт гурваас олон төрлийн хоол хэрэглэж  байх нь зүйтэй. (эсвэл өндөг, бяслаг, хиам гэх мэт). Харшилдаггүй хоол  байсан ч хэтэрхий их идвэл нойр хүргэж ажлын бүтээмжийг багасгана.Учир нь хэт их глюкозыг нэг дор боловсруулахад бие махбодид маш их ачаалал өгдөг. Энэ үед боловсорч амжаагүй глюкоз ходоодонд хуримтдагдан элгэнд муугаар нөлөөлж, тархи хангалттай тэжээл авч чадахаа больдог байна.  
5. Өөх тос уураг тархинд сайн
Омега-3 өөхний хүчил зүрхэнд хамгийн  тустай гэдгийг та мэдэх үү . Уураг тархинд ч мөн адил. Хулд загас, газрын самар, киви жимс зэрэг нь ой тогтоолтыг сайжруулж, ажлын идэвхийг нэмэгдүүлж, шизофрени, сэтгэл гутрал, оюун ухааны хомсдол зэрэг  тархины эмгэг өвчнөөс сэргийлдэг байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж