“Dr. House” дахин цуврал кинонд тоглохгүй

Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

“Dr. House” дахин цуврал кинонд тоглохгүй

“Dr. House” киноны од, телевизийн жүжигчин Хью Лори цаашид кинонд тоглохоо болих гэнэ. Гуч гаруй жил дэлгэцийн олон ангит кинонд хүч, авьяасаа сорьж, тоймгүй олон удаа шагнал хүртэж байсан 52 настай жүжигчин одоо халаагаа өгөх цаг нь болсон гэж үзжээ. Тэрбээр телевизийн урлагийг орхиж байгаагаа мэдэгдэж, “За ингээд л боллоо. Дахин үүн шиг шоу дахин гарна гэж төсөөлөхгүй байна. Энэ дүрд тоглосон нь их азтай хэрэг шүү” гэжээ. Америкийн телевизийн олон ангит киноны хамгийн үнэтэй жүжигчдийн нэг рекламанд дахин тоглох бодолгүй байгаагаа шууд хэлсэн гэнэ. Телевизийн цувралын зөвхөн нэг ангид  зураг авахуулсны хөлсөнд 700 мянган ам.доллар авдаг Хью Лори 2012 оны Гиннесийн дээд амжилтын номонд бичигдсэн юм. Тэрбээр “Алтан бөмбөрцөг” шагналыг хоёр удаа, “Эмми”-гийн шагналыг зургаан удаа хүртэж байжээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж