Гар утас “аюулгүйн дэртэй” болно

Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

Гар утас “аюулгүйн дэртэй” болно

"Аmаzоn" сайтын үүсгэн байгуулагч Жефф Безос гар утсаа унагаахад эвдэрч хэмхэрхээс хамгаалах зорилгоор зөөлөвч санаачилж патент авахаар шийджээ.

Тэрбээр өнгөрсөн оны хоёрдугаар сард өргөдөл өгсөн боловч энэ тухай мэдээлэл хэвлэлүүдэд дөнгөж сая л хүрсэн байна.

Түүний бодож олсноор гар утсанд тусгай систем суулгаснаар тэр нь утас унах үед хурдасгагчтай хэмжигч унаж байгааг тодорхойлох аж.

Энэ үед гар утасны нэг талаас аюулгүй байдлын зөөлөвч дэр автоматаар дэлгэгдэх гэнэ.

Энэ нь автомашин мөргөлдөхөд аюулгүйн дэр ажилладаг системтэй тун төстэй юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж