Засгийн газрын 132,6 мянган ширхэг бонд арилжлаа

Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

Засгийн газрын 132,6 мянган ширхэг бонд арилжлаа

Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн /2011.11.30/ үнэт цаасны 4104 дэх удаагийн арилжаагаар нийт 41 ХК-ийн 57.3 сая төгрөгийн үнийн дүн бүхий 97.8 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “А” самбарын арилжаагаар 27 ХК-ийн 94.6 мянган ширхэг хувьцааг 53.4 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 14 ХК-ийн 3.2 мянган ширхэг хувьцааг 3.8 сая төгрөгөөр тус тус арилжсан байна.

Засгийн газрын бондын арилжаагаар “Ноос ноолуурын болон жижиг дунд үйлдвэрлэл”-ийг дэмжих зээлийн эх үүсвэрийг санхүүжүүлэх зорилгоор гаргасан 132.6 мянган ширхэг бондыг 13.3 тэрбум төгрөгөөр арилжлаа.

Өнөөдрийн арилжаагаар нийт 209 хэлцэл хийсэн байна. Нийт 41 үнэт цаас арилжсанаас 22 үнэт цаасны ханш өсч, есөн үнэт цаасны ханш буурч, 10 үнэт цаасны ханш тогтмол байлаа. ТОП-20 индекс 20889.95 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 46.45 нэгжээр буюу 0.22% буурчээ. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 155.8 тэрбум төгрөг болсон байна.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж