
Засгийн газрын бондын арилжаагаар “Ноос ноолуурын болон жижиг дунд үйлдвэрлэл”-ийг дэмжих зээлийн эх үүсвэрийг санхүүжүүлэх зорилгоор гаргасан 132.6 мянган ширхэг бондыг 13.3 тэрбум төгрөгөөр арилжлаа.
Өнөөдрийн арилжаагаар нийт 209 хэлцэл хийсэн байна. Нийт 41 үнэт цаас арилжсанаас 22 үнэт цаасны ханш өсч, есөн үнэт цаасны ханш буурч, 10 үнэт цаасны ханш тогтмол байлаа. ТОП-20 индекс 20889.95 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 46.45 нэгжээр буюу 0.22% буурчээ. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 155.8 тэрбум төгрөг болсон байна.
Т.Маша