
Олон төрлийн экшн төрлийг багтааж өгсөн энэхүү тоглоом нь Square болон Disney гэсэн 2 алдарт компани хамтарсан бөгөөд Square-ийн Final Fan¬tasy-гийн хувилбаруудын алдарт дүрүүд болон Walt Disney-гийн хүүхэлдэйн баатруудыг тоглоомондоо оруулж өгснөөр тун сонирхолтой болсон.
ТҮҮХ:
Тоглоом эхлэхэд Sora нэгэн арал дээр хаягдаж эхэлдэг. Өөрийн аз жаргалтай гэрээсээ алсад хаягдсан тэрээр арлаасаа гарах арга замуудыг хайж эхэлдэг. Тэрээр Riku болон Kairi хэмээх 2 найзтай болох бөгөөд тэд сал ашиглан тэр арлаас гарч Kairi-гийн гэрийг хайх болно. Riku байнга өөр газар хайж явах бөгөөд харин Kairi, Sora 2 аяллаа адал явдалтай болон, хөгжилтэй болгоно.
Дараа өдөр нь Sora хүнс олж авахаар салаараа гарч явж байгаад нэгэн "нууцлагдмал газар" руу орж ирнэ.
Гэнэт үл мэдэгдэх хүн түүнд өөрийнх нь газар нутагт удахгүй аюул нүүрлэхийг хэлснээр алга болно гэвч Sora сайн ойлгосонгүй. Тэр шөнө нь асар том далайн шуурга дэгдэх үед Riku-г хайж олтол тэрээр хаалга онгойсныг хэлнэ тэгээд тэд хаалгаар орж өөр ертөнцөд орж ирнэ.
Энэ явдлын дараагаар Donald болон Goofy-гээр аялна.
ЕРТӨНЦҮҮД:
Тоглоомын орчин ерөнхийдөө
1. Disney болон
2. Kingdom Hearts-ийн өөрийнх нь ертөнц гэсэн 2 янз байдаг.
Disney-гийн ертөнц:
•"Алиса гайхамшгийн оронд" хүүхэлдэйн киноны гайхамшгийн ертөнц.
•"Геркулес"-ийн стадион.
•"Тарзаны" ширэнгэн ой.
•Винни Пухын 100-н акр мод.
•Аладины Аграбах.
•Пинокиогийн Монстро
•Бяцхан лусын дагина Мэрмэйдийн Атлантика
•Зул сарын өмнөх аймшгийн Халовиний хот
•Петр пэний Never Land
Зэрэг хүүхэлдэйн зиноны ертөнцүүдээр аялж олон янзын даалгаврууд гүйцэтгэнэ.
Эдгээрээс бусад нь Kingdom Hearts-ийн өөрийнх нь газар нутгаар аялах болно.
ДҮРҮҮД:
Sora, Donald, Goofy нар энэ тоглоомын гол дүрүүд боловч та зөвхөн Sora-г удирдан тоглох боломжтой харин Don¬ald, Goofy нар компьютерийн удирдлагатай. Тоглоомонд маш олон туслах дүрүүд багтсан бөгөөд Араатны хаан арслангийн Симбаг хүртэл багтаасан байдаг.
Тоглоомонд алдарт Finalfantasy-гийн дүрүүд багтсан бөгөөд ингэсэн явдал нь асар олон Finalfantasy-гийн фенүүдийг татаж Kingdom Hearts-ийг шилдэг тоглоом болоход их хувь нэмрээ оруулсан байдаг.
Энэ тоглоомын хувь заяаны арал дээр FinalfantasyX-ийн гол дүрүүд болох Tidus (тайдус) болон Wakka, Rikku гурвын хүүхэд байх үе гарна. Finalfantasy VIII-ийн Selphie, Squall Leonhart, Irvine Kineas, Finalfantasy VII-гийн Aerith, Cid, болон Cloud болон Sephiroth 2-ийн тулаан.
http://www.kt.mn/