
Их Британийн ерөнхий сайд Гордон Браун парламентын сонгуультай холбогдуулан энэ баярт оролцож чадахгүй. Харин Барак Обама яагаад ирэхгүй талаар Кожин тайлбар хийсэнгүй. Тэмдэглэхэд, ялалтын 60 жилийн ойгоор бага Жорж Буш Москвад ирж байлаа.
Өмнө нь мэдээлснээр, Дмитрий Медведев аугаа эх орны дайн дууссаны 65 жилийн ойгоор дэлхийн лидерүүдэд тусгайлан урилга явуулахгүй гэж хэлж байв. Урьд нь Оросын ерөнхийлөгч дэлхийн лидерүүдэд албан ёсны урилга явуулж байжээ. Харин энэ жилийн хувьд лидерүүд баярт очих эсэхээ өөрсдөө шийднэ.
Германы канцлер Ангела Меркель, Францын ерөнхийлөгч Николя Саркози, Европын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Торбьерн Ягланд ба Итали, Израиль, Грек, Хятад, Вьетнам, Болгар, Македони, Латви, Эстони, Чех зэрэг орны лидерүүд ирнэ гэдгээ мэдэгдээд байгаа гэнэ.