2012 оны төсвийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

2012 оны төсвийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр 16.30 цагт Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн сүүлийн дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийж баталлаа. Төсвийн хуулийг арванхоёрдугаар сарын 1 гэхэд баталсан байх ёстой. Энэ дагуу ийнхүү сүүлийн өдөр хуулийг амжуулж баталж гаргалаа.

Төсвийн орлогыг дөрвөн их наяд 630,7 тэрбум, төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн хэмжээг дөрвөн их наяд 865,9 тэрбум төгрөгөөр баталлаа. Төсвийн ерөнхийлөн захирагчдын төвлөрүүлэх орлогын хэмжээг мөн баталлаа. Заримыг дурдвал Ерөнхийлөгчийн Тамгын газар 20 сая, УИХ-ын дарга 100 сая, Ерөнхий сайд 830 тэрбум 387,2 сая төгрөг, ТӨХ 814,3 тэрбум, Цөмийн энергийн газар нэг тэрбум 916,2 сая төгрөг зэрэг хөрөнгийг төвлөрүүлэхээр боллоо.

Төсөв, Мөнгөний бодлого баталсантай холбогдуулан одоо Монгол Улсын Ерөнхий сайд үг хэлж байна.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж