Төсөвт төвлөрүүлэх орлогыг баталлаа

Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

Төсөвт төвлөрүүлэх орлогыг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж байгаатай холбогдуулан санал хураалтыг зүйл заалт бүрээр нарийвчлан дуудаж, баталж байна. Тухайлбал, төсөв ерөнхийлөн захирагч нарын төсөвт төвлөрүүлэх орлогыг дараах байдлаар баталлаа.  Ерөнхийлөгчийн тамгын газар 20 сая, УИХ-ын дарга 100 сая, Тэргүүн шадар сайд 10.8 тэрбум, Шадар сайд 76 тэрбум, Гадаад харилцааны сайд 17.9 тэрбум, Хууль зүй, дотоод хэргийн сайд 9.9 тэрбум, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 3.7 тэрбум төгрөгөөр баталлаа. Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 65.9 тэрбум, Эрүүл мэндийн сайд 107.2 тэрбум, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд 59.1 тэрбум, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд 115.4 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэх үүрэг хүлээлээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж