Б.Эрдэнэбилэгт цаазын ял оноолоо

Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

Б.Эрдэнэбилэгт цаазын ял оноолоо

Дөрвөн хүний амь насанд хүрсэн хэрэгт яллагдагчаар татагдсан
Б.Эрдэнэбилэгийг шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхэд болж, түүнд цаазын ял оноолоо. Өглөө 10.30 цагт эхлэхээр товлосон шүүх хурал зарим өмгөөлөгч ирээгүй гэх шалтгаанаар хойшилж, 12.30 цагийн орчимд эхэлсэн юм. Улмаар шүүх бүрэлдэхүүн дөнгөж сая шийдвэрээ гаргажээ. Хаалттай хэлэлцсэн шүүх хуралд улсын яллагчаар
О.Мөнхбаатар, даргалагч шүүгчээр Б.Баатар, шүүгдэгч Б.Эрдэнэбилэг, 
Ш.Гантулга, тэдний өмгөөлөгч П.Одонтунгалаг, Н.Намжилжав, хохирогчийн
өмгөөлөгчөөр Н.Энхбаатар, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр З.Төмөрхүү,
хохирогч Ж.Хонгор, Н.Нарангэрэл, иргэний нэхэмжлэгч Б.Энхзул нар
оролцов.

Ингээд шүүх бүрэлдэхүүн Б.Эрдэнэбилэгийг хоёроос дээш хүний амийг
санаатай хөнөөсөн, дээрэм, танхай, хүчингийн гэмт хэрэг үйлдсэн хэрэгт гэм буруутай гэж үзэж, ялын дээд хэмжээ буюу цаазын ял оноолоо. Мөн Б.Эрдэнэбилэгийн хамт хүний амь нас санаатай хөнөөсөн гэх хэрэгт сэжигтнээр татагдсан Ш.Гантулгад 16 жилийн хорих ял оноожээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж