Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

Цаг үеийн шаардлагаар чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 15.00 цагт зарласан бөгөөд 15.28 цагийн орчимд ирц бүрдсэнээр хэлэлцэх асуудалдаа орлоо. Чуулганы нэгдсэн хуралдаанд 46 гишүүн оролцож байна.

Тус хуралдаанаар Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Эл төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул санал хураалт явуулж УИХ-ын гишүүдийн 42 нь зөвшөөрч 93,3 хувийн саналаар батлагдлаа.

Одоо Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөл, түүнтэй хамт өргөн мэдүүлсэн төслийн талаарх дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжээд байна. Төсөв батлагдахтай холбогдуулан бүхий л зүйл заалтаар нэгбүрчлэн санал хураахаар болж буй юм. Нэгдсэн төсвийг батлах гэж байгаа учраас Ерөнхий сайд С.Батболдыг чуулганы танхимд хүрэлцэн ирэхийг гурав дах удаагаа УИХ-ын дарга санууллаа.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж