“Жеймс Бонд” Кардашианыг шүүмжлэв

Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

“Жеймс Бонд” Кардашианыг шүүмжлэв

Хамгийн залуу “Жеймс Бонд” Дэниэл Крег хувийн амьдралаа бусдад дэлгэх дургүй хүмүүсийн нэг. Тиймдээ ч тэрээр жүжигчин Рэчел Вэйзтэй гэрлэснээ хэвлэлийнхэнээс багагүй хугацаанд нууж чадсан билээ. Тэрбээр саяхан Британийн “GQ” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа реалити шоуны од Ким Кардашианыг хатуу шүүмжилжээ.  “Миний бодлоор нууц бол нууц зүйл. Хамгийн чухал нь л энэ. Тэр Кардашианы эгч дүүсийг хар л даа. Хувийн амьдралаа шоу болгон хүмүүст үзүүлж, мөнгө олж байгаа адгийн тэнэгүүд. Өөрийгөө болон хувийн нууцаас өөр худалдах зүйл байдаг шүү дээ. Таны гэрт чинь, унтлагын өрөөнд чинь, эхнэр чинь хүүхдээ төрүүлж байхад тэр хүмүүс хамт байна гээд төсөөл дөө.  Хэрэв хувийн амьдралаа нэгэнт худалдсан бол эргүүлж авч чадахгүй. Тэгснээс ганцаараа явж байсан нь дээр” гэжээ. Сурвалжлагч түүнээс нууц гэрлэлтийнх талаар асуухад тэрбээр “Намайг дурлачихаад байгааг харж байна уу? Би жаргалтай байна. Гэхдээ одоо хэлсэн үгнээсээ хожим буцахгүйн тулд өөр илүү дутуу юм яримааргүй байна” гэжээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж