Дельта лигт 15 баг өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

Дельта лигт 15 баг өрсөлдөж байна

Жил бүр уламлжлал болгон зохион байгуулдаг сонирхогчдын хөлбөмбөгийн “Дельта лиг” тэмцээн үргэлжилж байна. Энэ жилийн тэмцээнд нийт 15 багийн тамирчин хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа бөгөөд одоогийн байдлаар А хэсгийг “Номадс” баг таван хожилтой, харин В хэсгийг “Сити” баг гурван хожилтой тэргүүлж байна. Тэмцээн нэг сарын турш “Улаанбаатар” дээд сургуулийн зааланд үргэлжилж, ирэх сарын 18-нд аваргууд тодрох юм. Сонирхуулахад, “Дельта лиг” нь сонирхогчдын хөлбөмбөгийн хамгийн өндөр шагналын сантай тэмцээн бөгөөд аварга баг хоёр сая төгрөгийн мөнгөн шагнал хүртэх юм. Түүнчлэн “Алтан бөмбөг”, “Алтан шаахай”, “Алтан бээлий”-н эздийг тодруулах гэнэ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж