Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

Ирц бүрдэхгүй байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 15.00 цагт зарласан ч гишүүдийн ирц бүрдэхгүй байна. Чуулганы танхимд одоо УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн Х.Наранхүү, Ц.Сэдванчиг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх гэсэн цөөн хүн л хүрэлцэн ирээд байгаа юм. Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлах тул чуулганы танхимд Засгийн газрын гишүүд хүрэлцэн ирэх  ёстойг УИХ-ын дарга хэллээ. Мөн УИХ-ын гишүүдийг чуулганы танхимд яаралтай орж ирж, хуралдаан эхлэх боломжоор хангахыг хүслээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж