Жексоны эмч дөрвөн жилийн ял авлаа

Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

Жексоны эмч дөрвөн жилийн ял авлаа

Удаан үргэлжилсэн шүүх хурлын эцэст попын хаан Майкл Жексоны эмч Конрад Муррай Лос Анжелесийн шүүхээс дөрвөн жилийн хоригдох ял авлаа. Санаатай бусаар хүний амь хөнөөсөн хэмээн түүнийг буруутгасан билээ. Попын хаанд түүний өгсөн нойрсуулах эмний тун хэтэрсний улмаас үхэлд хүргэсэн хэмээн задлан шинжилгээний хариу гарсан юм.


58 настай Конрад Муррай ялын тогтоол уншиж байхад ямар ч нүүрний хувиралгүй зогсож байсан бөгөөд шүүх танхимаас гарч явахдаа харин нэгэн эмэгтэй рүү үнсэлт илгээсэн үйлдэл хийжээ. Хариуд нь өнөөх эмэгтэй “Бид чамд хайртай” гэж орилсон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж