Кубачуудад байр барихыг зөвшөөрөв

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

Кубачуудад байр барихыг зөвшөөрөв

Рауль Кастрогийн удирдсан Засгийн газар кубачуудад бие даан байр сууц барих эрх олгож байна. Орон сууцны хямралын албан ёсны мэдээлэл гарснаас харвал Кубад хямралыг шийдэхэд шинээр хагас сая сууц барих хэрэгтэй. Кубын орон сууцны барилга байгууламжийн институтын ерөнхийлөгч Роберто Васкесийн (Roberto Vasquez) хэлснээр, кубачууд хувиараа орон сууц барих мөн өөрийн байрыг өргөтгөх эрх авч байна. Уг институт арлынханд энэ асуудлаар зөвшөөрөл олгоод эхэлсэн ажээ.
Кубын орон сууцны хямрал 11 сая хүнтэй энэ арал 2008 онд гурван удаа хүчтэй шуурганд нэрвэгдсэний дараа гүнзгийрчээ. Тэр гамшгаар бараг хагас сая орон сууц нураж эвдрэн нийтдээ 10 тэрбум ам.долларын хохирол учирсан билээ. Өдгөө кубачуудын 80 хувь нь хувийн сууцтай боловч хуулийн дагуу тэд  байрны наймаа хийж чадахгүй. Улсын дэлгүүрт барилгын материал хямдралтай үнээр байгаа ч тэднийг зөвхөн хатуу валютаар худалдан авч болно. Гэтэл хүн амын орлого нь дунджаар 20 ам.доллар байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж