XYIII-XIX зууны үед хэвлэгдэж байсан сонингуудын дөрвөн сая гаруй хуудас архивыг Британийн номын сан онлайн хэлбэрт шилжүүлжээ. “Олон гайхалтай түүхийг тухайн цаг үеийн халуун мэдээлэл дундаас унших боломжийг уншигчдад өгч буйгаараа энэхүү ажлын ач холбогдол хэмжээлэшгүй юм” хэмээн мэрэгжилтнүүд онцолж байна.
Түүхт сонингуудыг сканердан онлайн хэлбэрт шилжүүлэх ажлын баг бүтэн жилийн турш ажиллаж, өнөөдрийн дөрвөн сая хуудас бүхий архивыг үүсгэжээ.
Энэхүү онлайн архив үүсгэх ажлыг цаашид ч үргэлжлүүлэх ба ирэх 10 жилийн хугацаанд 40 сая хуудас бүхий архив үүсгэхээр төлөвлөөд байгаа аж.