“Харри Поттер” цувралын гол дүрийг бүтээсэн Даниель Радклиф Британийн 30 хүртэлх насны хамгийн чинээлэг оддын жагсаалтыг тэргүүллээ. Харин “Карибын тэнгисийн дээрэмчид” киноны баатар Керия Найтли түүний дараа жагсчээ.
22 настай Радклиф одоогоор 51.8 сая паундын ашиг кино урлагаас олоод байгаа гэнэ. Энэ онд гэхэд өнгөрсөн жилийнхээсээ зургаан саяар ахиу орлого олжээ. Түүний ард жагссан Найтлигийн орлого 30.9 саяар хэмжигдэж байна.