Засгийн газрын ээлжит хуралдаан дууслаа. Уг хуралдаанаар Онцгой байдлын ерөнхий газартай холбогдох хэд, хэдэн томоохон журмыг батлан гаргасан байна. Тодруулбал, Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам батлах тухай, Гамшгийн үед хүч хэрэгсэл дайчлан гаргах, нүүлгэн шилжүүлэх журам батлах тухай зэрэг багтжээ. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын Тамгын газрын дарга Р.Батмэндээс тодруулахад, “Дээрх журмуудыг нэлээд хугацааны турш боловсруулж байж, сая баталлаа. Хот суурин газарт газар хөдлөлт болох зэрэг байгалийн онц аюултай үзэгдэл болсон нөхцөлд хүн амыг аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлэх, мөн хөдөөд ган, зуд зэрэг байгалийн онц аюултай үзэгдэл болж гамшгийн хэмжээнд хүрсэн нөхцөлд хүн, малыг аюулгүй бүс рүү нүүлгэн шилжүүлэх ажиллагааг энэхүү журмаар нарийвчлан зааж өгсөн” гэлээ.
Г.Дарь