BHP Billiton нүүрс олборлолтдоо илүү анхаарна

Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

BHP Billiton нүүрс олборлолтдоо илүү анхаарна

Дэлхийн уул уурхайн томоохон олборлогч BHP Billiton компани Канад дахь
Ekati алмазын уурхайгаа зарах тухайгаа 2012 оны нэгдүгээр сарын сүүлээр
албан ёсоор зарлах гэж байна. Тус компани нь Канадын хойд хэсэгт байдаг
Ekati алмазын уурхайн 80 хувь, Chidliak уурхайн 51 хувийг тус тус
эзэмшдэг томоохон олборлогч билээ. Ekati уурхайн өөрийн мэдлийн
хувьцаагаа 10 хувийн хямдрaлтай үнэ буюу 2.7 тэрбум ам.доллараар бэлнээр
зарах гэнэ.

Энэхүү уурхайгаа зарах болсонтой холбогдуулан компанийн хувьцаа 0.7 хувиар унасан боловч уг хөрөнгө цаашид нүүрсний салбарт зарцуулагдах нь тодорхой учраас хувьцааны ханш эргэн өссөн байна. BHP Billiton компани нь нүүрсний уурхайн олборлолтод илүүтэй анхаарал хандуулсан бодлого баримталж байгаа учир алмазын бизнесээс татгалзахаар төлөвлөж байгаа ажээ. Ekati алмазын уурхайг “АЛРОСА”, Rio Tinto болон Harry Winston Diamond Corp зэрэг уурхайнууд худалдан авахаар сонирхож байгаа юм. Зарагдахаар төлөвлөгдөж буй уурхайн олборлолтын оргил үе хараахан болоогүй учир худалдан авсан компани дэлхийн зах зээлд алмаз нийлүүлэгч томоохон компаниудын жагсаалтад орох магадлалтайг салбарын мэргэжилтнүүд онцолж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж