Мороккод Исламын Засгийн газар байгуулна

Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

Мороккод Исламын Засгийн газар байгуулна

Мороккогийн Исламын шинэ нам Засгийн газраа байгуулах гэж байна. Өнгөрсөн баасан гаригт явуулсан парламентын бүх нийтийн сонгуульд Исламын шинэ нам үнэмлэхүй ялалт байгуулсан юм. Энэ нь Морокко өнгөрсөн зун үндсэн хуулиа шинэчилснээс хойшхи анхны бүх нийтийн сонгууль ажээ. “Исламын шударга ёс, хөгжлийн нам” баасан гаригийн бүх нийтийн сонгуулиар парламентын 395 суудлаас 107 эрх авсан юм. Өчигдөр буюу мягмар гаригт Мороккогийн ван VI Мохаммед Исламын шинэ намын дарга Абделилах Бенкиранэг  Ерөнхий сайдаар томилж, Засгийн газраа байгуулахыг үүрэг болгосон байна. Зургаан хүүхдийн эцэг Абделилах Бенкиранэ гурван сонины удирдах зөвлөлийн дарга байсан бөгөөд 2008 онд “Исламын шударга ёс, хөгжлийн нам”-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогджээ. Түүний нам сүүлд 2007 онд парламентын сонгуульд өрсөлдөж, найман суудал авч байсан юм. Морокко улс өнгөрсөн долдугаар сард үндсэн хуулиа шинэчилснээр парламент, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж, угсаа залгамжилсан вангийн эрх мэдлийг хязгаарласан билээ. Өнгөрсөн хоёрдугаар сард Египетээс эхэлсэн Араб хувьсгалын шуурга Мороккод дэгдэж, хэдэн мянган иргэд авлигыг арилгаж, ажлын байр бий болгохыг шаардан жагссан юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж