Сомалийн далайн дээрэмчин
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Сомалийн эрэг хавьд үйл ажиллагаа явуулж байгаа далайн дээрэмчдийг эрүүгийн хариуцлагаар мөрдөн мөшгөхыг чангатгах тухай шинэ тогтоол гаргалаа. Уг тогтоолоор НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги мунд гурван сарын дотор дээрэмчдийг хариуцлагад татах арга замын тухай шинэ бичиг баримт боловсруулах санааг дэвшүүлжээ.
Эдгээр арга хэмжээний нэгд далайн дээрэмчдийг шүүх тусгай шүүх байгуулахыг санал болгосон байна. Сомалийн эрэг харьд усан цэргийн эргүүлийн ажиллагаа 2008 онд эхэлсэн ба тэнд олон улсын тэнгисийн цэргийн хүч ихэссэн ч дээрмийн ажиллагаа тасраагүй хурцадмал хэвээр байна.