Олон улс дамнасан шүүхийн зарга Samsung, Apple компаниуд үүсгээд байгаа. Уг заргын нэг хэсэг болох Австралийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд Samsung ялалт байгуулж, Galaxy таблетыг тус улсад худалдаалах боломжтой боллоо.
Зул сарын худалдаа эхлэхээс өмнө ийнхүү худалдааны хориог цуцалж чадсан нь томоохон амжилт юм хэмээн Samsung-ын албаны хүмүүс мэдээлжээ.
Гэхдээ шүүгчийн шийдвэр арванхоёрдугаар сарын 2-нд гарах ба тэр хүртэл худалдаагаа эхлүүлэхгүй байх ёстой аж.
Шүүгч Lindsay Foster “Apple компани шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй бол Дээд шүүхэд хандах эрх нь нээлттэй” гэжээ.