Ч.Сайханбилэгийн ”мантуу”-тай жишээ

Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

Ч.Сайханбилэгийн ”мантуу”-тай жишээ

Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлэг үр­гэлжилж байна. Өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байн­гын хорооны хуралдааны үеэр гишүүд хэвлэл мэдээллийн бай­гууллагуудыг хэрхэн торгох тухай нэлээд маргалдсан юм. Энэ үеэр Ч.Сайханбилэг гишүүн “Буруу мэ­дээлэл тараасан газар торгууль төлж хариуцлага хүлээх ёстой” гэв. Тэгснээ Макдональдсаар үйлч­лүүлж байгаад халуун кофенд нь түлэгдсэн эмэгтэйгээр жишээ татлаа. “Тэр хүүхэн заргалдсаар байгаад Макдональдсоос мөнгө авсан” гэтэл Ч.Сайханбилэгийн үгийг Г.Баярсайхан гишүүн таслан “Сонин ярьж байхад мантуу ярилаа” хэмээн уурлаж орхив. Тэгээд хууль бусаар хүний утас чагнасан гэх Р.Мурдокийн хэргийг ярьж эхэлтэл Ч.Сайханбилэг “Наадах чинь ч бас тохирсон жишээ биш” хэмээн хариугаа авсан юм. Тэрбээр “мантуу”-тай жишээг нь бодвол ярьж байгаа сэдэв рүү нь арай дөхөж очсоныг хүлээн зөвшөөрсөнгүй. Ер нь ч нэг “Үгүй” гэчихвэл тэр чигтээ гэдийчихэж мэдэх л хүн. Өнгөрсөн хаврын чуулганаар сонгуулийн тухай хуулийг батлахын даваан дээр журмын нөхдөө уриалан чуулганы танхимыг орхин гарч байсан. Тооны хувьд тохиролцож чадаагүйгээс болоод санаснаараа зүтгэж байсан нь тэр. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт ирэх оны төсвийн зарлагыг танах тухай хэлэлцэж байх үед Ардчилсан намын бүлгээс гаргасан саналыг МАН-ынхнаар дэмжүүлж чадсан юм. “Бусдын эвийг олдог болчихож” гэтэл “мантуу”-тай жишээг ярьж орхилоо. Баларсан юм.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж