Хонконгт жуулчид ихээр очдог захад өнөөдөр өглөө гал гарсны улмаас есөн хүн амиа алджээ. Монгкок дүүрэг дэх “Ladies" Market”-ын нэгэн лангуунаас гал авалцсан гэнэ. Аврагчид галд өртсөн захаас найман хүний цогцсыг гаргажээ. Гэмтэж түлэгдсэн 30 гаруй хүнийг эмнэлэгт яаралтай хүргэсэн бөгөөд дөрвөн хүний биеийн байдал тааруу байгаа гэнэ. Гал унтраах 12 машинтай гал сөнөөгчид галыг унтраахаар одоо ч ажиллаж байгаа аж.
Өнгөрсөн жил мөн тус гудамжны 50 гаруй лангуу шатаж, зургаан хүн амиа алдсан хэрэг гарчээ. Хэргийн газар ажилласан шинжээчид галыг санаатай тавьсан гэж үзсэн юм. Харин өнөөдөр гарсан галын шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Хүн ам шигүү суурьшсан дүүрэгт гарсан галын улмаас ойролцоох байшин барилгын оршин суугчдыг хотын захиргааны байшин, спорт цогцолбор руу түр нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авчээ.
Н.Энх