Стандарт сурталчлах аян зохиож байна

Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

Стандарт сурталчлах аян зохиож байна

Дорноговь аймгийн Стандартчилал, хэмжил зүйн хэлтсээс Засгийн газрын 2011 оны 89 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх, нийгэм дэх бүх нийтийн стандартын мэдлэгийг дээшлүүлэх, байгууллагынхаа үйл ажиллагааг ил тод мэдээлэх, сурталчлах зорилгоор “Миний бүтээлч ажил-Манай байгууллагын амжилтын үндэс” сэдэвт сарын аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд байгууллагынхаа үйл ажиллагааны тухай аймаг, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэх, сурталчлах ажлыг өрнүүлж байгаа бөгөөд саяхан хэлтсийн сорилтын болон хэмжилзүйн лабораториудад 15 сая төгрөгийн үнэ бүхий 19 төрлийн орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, оношлуурыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар авч, суурилуулсан байна. Мөн уржигдар тус хэлтэс бусад төрийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа сайжруулах үүднээс аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж