
Гавьяат тамирчин Т.Үйтүмэн рүү утас цохиж, бага насных нь хоч нэрийг асуув. Тэрбээр “Ах нь арван жил ангийн атаман хийсэн болохоор намайг хочилж, дуудах хүүхэд байгаагүй. Ер нь бол “Овгор” л гэдэг хочтой байлаа. Сүүлд найз нөхөд “Дэлдэн шар”, “Цахилгаан шар” гээд янз бүрээр дууддаг болсон. Хамгийн анхны хоч “Ангийн овгор” гэж дууддаг байсан. Миний хоч тэр л байх” хэмээсэн юм. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд наймдугаар анги төгсөөд аймгийн төв рүү шилжиж, дунд сургуулиа дүүргэсэн юм билээ.
“Өдрийн шуудан” сонин