Ерөнхийлөгчийн тэтгэлгийг 60 оюутан хүртжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн тэтгэлгийг 60 оюутан хүртжээ

Улсын төсөв ярих бүрт гишүүдийн хангамжийн хөрөнгө нэмэгдэж орж ирдэг. Өнгөрсөн жил эрхэм гишүүд цалингаа 30 хувь нэмсэн. Ханиараа гэж үзсэн үү, яасан Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын цалин хангамжийг бас тийм хувиар нэмэх гэж хууль баталсан юм. Тэр үед Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн цалинг нэмүүлэхээс татгалзаж, тухайн хуулийн өөрт хамаатай хэсэгт хэсэгчилсэн хориг тавьсныг УИХ хүлээн авсан ч гишүүд өөрсдийнхөө цалинг нэмсэн.

 Түүнээс хойш Ерөнхийлөгч хуучин цалинтайгаа үлдэж, харин түүний оронд оюутнуудыг 2012 оны нэгдүгээр сараас эхлэн сар тутам 70 мянган төгрөгийн тэтгэлэгтэй болгох санал дэвшүүлсэн юм. Тэр ёсоор оюутнууд ирэх оноос тэтгэлэгтэй болж байгаа билээ. Түүнээс гадна Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг гэж байдаг. Жил бүр шилдэг 30 оюутан тус бүр нэг сая төгрөгийн тэтгэлгийг Ерөнхийлөгчийн нэрэмжит болгон авч байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэрэмжит шагналаа 2010, 2011 онд нийт 60 оюутанд хүртээжээ. Ингэж цалингийн нэмэгдлээс татгалзсан Ерөнхийлөгч оюутан залуусаа дэмжиж байна. Боломж таарвал өөрсдийнхөө хангамжийг өсгөчих гээд байдаг эрхэм гишүүд уг нь Монгол Улсын Ерөнхийлөгч шиг байвал…

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж