
Түүнээс хойш Ерөнхийлөгч хуучин цалинтайгаа үлдэж, харин түүний оронд оюутнуудыг 2012 оны нэгдүгээр сараас эхлэн сар тутам 70 мянган төгрөгийн тэтгэлэгтэй болгох санал дэвшүүлсэн юм. Тэр ёсоор оюутнууд ирэх оноос тэтгэлэгтэй болж байгаа билээ. Түүнээс гадна Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг гэж байдаг. Жил бүр шилдэг 30 оюутан тус бүр нэг сая төгрөгийн тэтгэлгийг Ерөнхийлөгчийн нэрэмжит болгон авч байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэрэмжит шагналаа 2010, 2011 онд нийт 60 оюутанд хүртээжээ. Ингэж цалингийн нэмэгдлээс татгалзсан Ерөнхийлөгч оюутан залуусаа дэмжиж байна. Боломж таарвал өөрсдийнхөө хангамжийг өсгөчих гээд байдаг эрхэм гишүүд уг нь Монгол Улсын Ерөнхийлөгч шиг байвал…