авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг
хийлээ. Үзэл баримтлалынх нь тухайд сонирхуулахад, Хүний хөгжлийн сангаас олгохоор төлөвлөсөн 1.5 сая төгрөгийн 1 саяыг нь хувьцаа хэлбэрээр гэснийг иргэн өөрөө хүсвэл мөнгөн хэлбэрээр авах боломжийг олгож өгч буй аж. Гэхдээ 400 мянган иргэн нэг сая төгрөгийн хувьцаагаа нэг сая төгрөгөөр авах боломжтой. Үүний тулд хувьцаагаа мөнгөн хэлбэрээр авах хүсэлт гаргана. Түүнийг нь Засгийн газар үндэсний аж ахуйн нэгждээ нэрлэсэн үнээр нь арилжаалах замаар хувьцааг эзэнтэй болгох аж. Ингэснээр иргэд хоорондоо хувьцааг дур мэдэн наймаалцаж, үнийг нь буулгадаг байдлаас сэргийлсэн арга хэмжээ болно гэж үзэж байна.
Харин УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Улстөрийн хоёр хүчин хамтарсан Засгийн газар байгуулаад иргэн бүртээ 1.5 сая төгрөгийн хувь хишиг олгоно гэж хамтарсан гэрээндээ тусгасан. Энэ хүрээнд дээрх ажил явж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Ашигт малтмал бол ард түмний өмч, үүнийг аль нэг нам эвсэлд наах шаардлагагүй” гэсэн юм.
Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарын хувьд ч дээрх саналтай нэг байгаагаа мэдэгдэж, заавал байнгын хорооноос тогтоол батлах шаардлагагүй. Төсөлд баталгаатай заачихсан гэсэн юм.
Тус тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах саналыг Сангийн сайд гаргаж, олонх гишүүн дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахыг зөвшөөрсөн бол УИХ-ын гишүүн Д.Загджав эсрэг байр суурь барив. Тэрбээр цөөнх болж буйгаа мэдэгдсэн юм. Гэхдээ хуульд зааснаар УИХ-ын гишүүн аливаа хуулийн төсөл, тогтоолтой холбоотой ямар нэг санал гаргаж цөөнх болох тохиолдолд түүнийгээ бичгээр ирүүлж, санал хураалгах ёстой. Эрхэм гишүүний хувьд амаар санал гаргасан учраас цөөнх болох боломжгүй гэж гишүүд үзэв.
УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир, Д.Загджав гишүүний талд орж “Энэ тогтоолын хүрээнд мөнгөтэй цөөн тооны баячууд ард иргэдээс хувьцааг нь худалдан авах боломжийг олголоо. Үнэндээ бол Д.Загджав гишүүний зөв” гэж байв. Ингээд дараагийн асуудал руу шилжсэн юм.