Б.Эрдэнэбилэгийг шүүх хурал хаалттай эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

Б.Эрдэнэбилэгийг шүүх хурал хаалттай эхэллээ

Дөрвөн хүний амь насанд хүрсэн  хэрэгт яллагдагчаар татагдсан Б.Эрдэнэбилэгийг шүүх хурал эхэллээ. Түүнийг хоёроос дээш хүний амийг санаатай хөнөөсөн, дээрэм, танхай, хүчингийн гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдээд буй. Түүнтэй хамт Ш.Гантулга гэх залуу хүний амь нас санаатай хөнөөсөн, танхайрсан гэх үндэслэлээр шүүгдэж байгаа юм.  Шүүх хурал Баянзүрх дүүргийн шүүхэд 10.30 цагт эхлэхээр товлогдсон ч зарим өмгөөлөгч  нарыг хүлээсээр 12.00 цагийн үед хэргийг хаалттай хэлэлцэж эхэлсэн юм.

Шүүх хуралд улсын яллагчаар О.Мөнхбаатар, даргалагч шүүгчээр Б.Баатар, шүүгдэгч Б.Эрдэнэбилэг, Ш.Гантулга, тэдний өмгөөлөгч П.Одонтунгалаг, Н.Намжилжав, хохирогчийн өмгөөлөгчөөр Н.Энхбаатар, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр З.Төмөрхүү, хохирогч Ж.Хонгор, Н.Нарангэрэл, иргэний нэхэмжлэгч Б.Энхзул нар оролцож байна.  

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж