NBA-ын шилдэг 15 чөлөөт агент

Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

NBA-ын шилдэг 15 чөлөөт агент

NBA-ын урьдчилсан хуваариар багууд чөлөөт агент тоглогчдыг арванхоёрдугаар сарын 9-нөөс эхлэн багтаа элсүүлэх боломжтой. Мөн тэднийг оролцуулсан солилцоо хийх эрхтэй болно. Тиймээс багуудын авах боломжтой шилдэг тоглогчдоос нэрлэе.

Гол анхаарлын төв “Денвер Наггетс” багаас чөлөөт агент болсон Нэнэг онцолж байна. Өнгөрсөн улиралд 11,3 сая ам.доллараар цалинжиж байсан түүнийг “Майами Хит”, “ЛА Клипперс” тэргүүтэй хэд хэдэн баг сонирхож байгаа юм. Түүний дараагаар өнгөрсөн жилийн аварга Тайсон Чандлер бүх багуудын анхаарлын төвд байгаа. “Даллас Маверикс” багаас нэлээд өндөр үнэтэй гэрээ хүсч байгаа түүний авч байсан цалин нь 12,6 сая ам.доллар. Брэндон Хэйвудтэй шинэ гэрээ хийгээд удаагүй байгаа учраас Чандлерийг алдах магадлал өндөр. Нэнэг авч чадаагүй багууд Чандлерт хүссэн мөнгийг нь өгөх биз.

Дараа нь Дэвид Уэст. 31 настай Уэстийн ирээдүй Крис Полтой холбогдож байгаа. Пол хэрэв багийг орхивол тэр мөн явна гэдгээ хэлээд байгаа. Марк Газол, ДеАндре Жордан нар чөлөөт агент болж байгаа. Шалихгүй цалин авч байсан тэдний үнэ чөлөөт агентийн зах зээл дээр нэлээд үнэ хүрэх учиртай. Тэдний дараа Андрей Кириленко, Тайшон Прийнц, Шэйн Баттиер гэсэн хамгаалалтын мастерууд бичигдэж байна. Үнээ тохирч чадвал эдгээр тоглогчид ямар ч багт очсон плей-оффын өнгө төрхийг нь илүү гэгээлэг болгож өгөх нь лав.  Оноо түүдэг тоглогчдоос Жейсон Ричардсон, Карон Батлер, Родни Стаки нарын гэрээ дуусч, багаа солих боломжтой болсон. Ричардсоныг “Буллс” авах магадлалтай бол Батлер Майамиг сонирхож байгаа тухай цуу яриа гарч байсныг сануулъя. Олны анхаарал Глен Дэвис, Самуэл Далемберт нар дээр ч төвлөрч байгаа. Тиймээс “Денвер Наггетс”, “Майами Хит” зэрэг багууд бүрэлдэхүүнээ илүү чадварлаг болгож болох юм.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж