”Рио”, ”Чайналко” зэсийн хайгуулын төсөлд хамтарна

Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

”Рио”, ”Чайналко” зэсийн хайгуулын төсөлд хамтарна

Дэлхийн уул уурхайн тэргүүлэх компаниудын нэг Рио Тинто, Хятадын төрийн өмчийн компани Чайналко-тай хамтран тус улсын зэсийн баялгийг илрүүлэх ажлаа эхлүүлэх болсноо өнгөрсөн баасан гаригт мэдэгдэв.

Хоёр компанийн хамтран ажиллах зөвшөөрлийг тус улсын Аж үйлдвэр, худалдааны газар баталсан байна. Компаниудын хамтрал зэсээс гадна нүүрс, поташийн орд илрүүлэх юм байна.

Хоёр компани хамтран ажиллах гэрээнд өнгөрсөн зургадугаар сард үзэглэсэн бөгөөд хамтарсан компанийн 51 хувийг Хятадын тал эзэмших ажээ. Уг хоёр компани нь мөн Гвинейн дэлхийн хамгийн баялаг нөөцтэйд тооцогдох “Simandou” төмрийн хүдрийн төсөлд хамтран ажиллаж байгаа юм.

Ийнхүү Рио Тинто Хятадын харилцаа улам бэхжиж байна.

Б.Төгс
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж