Facebook хэрэглэгчдээ хуурдаг гэв

Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

Facebook хэрэглэгчдээ хуурдаг гэв

Холбооны худалдааны комисс олон нийтийн сүлжээ сайт Facebook-ыг хэрэглэгчдээ
хуурдаг хэмээн буруутгав.

“2009 оноос эхлэн Facebook
хэрэглэгчдийн хувийн нууцлалын тохиргоог олон дахин өөрчилсөн. Өөрчлөлт хийхдээ
хэрэглэгчдэд ямар нэгэн анхааруулга өгөлгүйгээр шууд хийснээс зөвхөн найзууддаа
харагдахаар тохируулсан мэдээлэл нь бүх хүмүүст харагдахаар болж, олон хүний
хувийн мэдээллийг задруулсан.

Тэд өөрчлөлт хийхээсээ өмнө хэрэглэгчдэд анхааруулж,
зөвлөгөө өгөх ёстой байсан” хэмээн буруутгажээ.

Facebook-ын CEO Mark Zuckerberg блогтоо “Бид
маш олон алдаа гаргасан. Гэхдээ бид үүнийгээ цайруулах олон гайхалтай ажлыг
хийж байгаа” гэжээ.

Дашрамд сонирхуулахад, Викиликс сайт дээр facebook хэрэглэгчдийнхээ
хувийн мэдээллийг засгийн газар болон бусад байгууллагуудад зардаг, тагнуулын
хамгийн том зэвсэг хэмээн зарлаж байсан билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж